“Хүн мод” амжилттай хагалгаа хийлгэжээ

img

 

Абул Баяндар гэгч Бангла­дешийн баруун өмнөд хэсэгт орших төрөлх тосгонд нь “Хүн мод” хэмээн нэрлэдэг байжээ.

 

Учир нь олон жилийн өмнөөс түүний гар, хөлөнд модны холтос мэт хачин зүйл ургаж эхэлсэн аж. Эрдэмтэд үүнийг дэлхийн шинжлэх ухаанд хараахан бүртгэгдээгүй ховор өвчин хэмээн үзэж, яаралтай мэс засал хийхгүй бол залууг амиа алдах магадлалтай хэмээн мэдэгдсэн билээ.

 

Эмч нар залууд мэс засал хийхээр болж тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард  нийслэл Дакка хотноо ирсэн юм.

 

 

Тэгвэл удаан хугацааны турш үргэлжилсэн уг мэс ажилбар амжилттай болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр өчигдөр анх удаагаа хэвлэлийнхэнтэй уулзаж, мэс заслын дараах өөрийгөө харуулсан байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ