Тунис улсад халдага үйлдсэн этгээдийг тогтоожээ

Тунис улсын аялал жуучлалын бүсэд өнгөрсөн 2015 оны зургаадугаар сард террорист халдлага гарч, 38 хүн амиа алдсан билээ. Халдлагаар Британийн 30 иргэн харамсалтайгаар амиа алдсан юм. “АК-47” буугаар зэвсэглэсэн хоёр этгээд тус улсын хамгийн алдартай Соуссе зочид буудлын амралт, аялал жуулчлалын баазад болжээ.
Цагдаагийнхан шуурхай ажиллаж халдлага үйлдсэн этгээдийг устгасан юм. Энэхүү халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан тухайгаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн билээ. Тэгвэл цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдүүдийг исламын улсын дайчин гэхээс өөр баримт нотолгоо олж чадалгүй өнөөг хүрч, түүний хувийн мэдээллийг цуглуулсаар байсан юм.
Цагдаагийнхан аялал жуулчлалын баазад халдлага үйлдсэн этгээдийг хэн болохыг тогтоосон байна. Халдлага үйлдсэн нэтгээдийн жинхэнэ нэрийг Сеифеддине Резгуй гэдэг аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ