Боксын УАШТ-нд 201 тамирчин өрсөлдөнө

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-15-нд Спортын төв ордны “А” зааланд болно. Тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөх юм байна.
Тэмцээнд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Түвшинбат, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Оюутны “Универсиад” наадмын аварга Х.Энх-Амар нарын боксчин оролцох юм.
Эрэгтэйчүүдийн:
- 60 кг-д Д.Отгондалай, ОУХМ Э.Цэндбаатар, О.Батхүү, 52 кг-д Х.Энх-Амар, М.Гандулам,
- 64 кг-д Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, 69 кг-д Б.Түвшинбат, Б.Батзориг,
Эмэгтэйчүүдийн:
- 51 кг-д М.Нандинцэцэг, Л.Алтанцэцэг, О.Эрдэнэцэцэг, 54 кг-д М.Гүндэгмаа, Д.Шинэцэцэг, Б.Сувд-Эрдэнэ нар өрсөлдөнө.
Тэмцээн энэ өдрийн 14:00 цагт эхэлнэ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ