Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль энэ долоо хоногт батлагдах уу

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Уг хуулийг дагаж мөрдөх хугацааг энэ оны нэгдүгээр сарын 16-наас дагаж мөрдөх санал оржээ. Учир нь сонгуулийн хугацааг 150 хоногийн өмнө зарлана, сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын сүүлийн долоо хоногт зарлана гэх хоног хугацаатай заалтуудтай холбоотой аж.

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн бэлтгэл ажлын цаг хугацаатай холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг нэгдүгээр сарын 16-наас дагаж мөрдөхөөр тусгавал сайн байна” гэсэн юм.

 

Байнгын хорооны гишүүд уг хуулийг энэ сарын 16-наас дагаж мөрдөх саналыг дэмжсэн юм.   Хуулийн төсөлд туссан энэ заалтаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг энэ долоо хоногт багтаан батлахаар болж байна. Хэрвээ  АН-ын бүлэг энэ хуулийн төсөлд  завсарлага авчихгүй бол батлагдах боломжтойг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тайлбарлав.

 

Гэхдээ АН-ын бүлэг уг хуулийн төслөөр энэ бямба гаригт улстөрийн намуудын хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлнэ хэмээн мэдээлж байсан юм. Тиймээс дээрх дагаж мөрдөх хугацаа хуулийн төсөл батлагдаагүй тохиолдолд өөрчлөгдөх магадлалтай.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УБЕГ-ын гэрээт болон итгэмжлэгдсэн ажилчид газрын тушаалаар сонгуулийн хуулиар цалин авдаг байна. Гэтэл хуулийн төсөлд сонгуулийн зардал гэж туссан аж. Тиймээс УБЕГ-ын дарга Р.Содхүү сонгуулийн зардал гэснийг цалин болгох өөрчлөхийг хүслээ. Түүний энэ хүсэлтийг дараагийн асуудлаар хэлэлцүүлэхээр болов.

 

Дараагаар нь УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
nowsh hulgaach luiwarchid uurtuu zoriulj huuli zasaj bna zarimana orondoo zasana huuli gej bgad hereg bnuu
2017-01-10
Зочин:
songuuli bolgonoor ingej huuliig uursudduu taaruulj zasah yum bol huuli shvvh stagdaa gej baigaad yah yum be
2017-01-10
irgen:
urd ni baisan huuli chin yasan um be ???????? Luivarchid luivraa hiih geed l baih um, Ard tymen odoo luivarduulahgui ee.!!!!!!!
2017-01-10