Обама хуримын гэрч болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хуримын гэрч хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Флорида мужид өчигдөр Цагаан ордноос төрөн гарсан хос хуримын ёслолоо хийсэн байна. Хос Ерөнхийлөгчөө гэрчээ болох хүсэлт тавихад Обама талархан хүлээн авчээ.
Мөн Ерөнхийлөгчөөс гадна Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хосыг загалмайлж, ламыг үүргийг гүйцэтгэсэн байна.
Обама “Үнэхээр гайхалтай хурим байлаа. Энэ өдрийг үргэлж санах болно. Нэг л өдөр охид минь хуримын даашинз өмсөх байх. Тиймээ эцэг бүхэн охиноо үзэсгэлэнтэй сүйт бүсгүй болоосой хэмээн хүсдэг. Та бүхэндээ аз жаргал хүсэе” гэж хэлжээ.
Ерөнхийлөгчийн хувийн туслах Марвин Николсон болон Цагаан ордны аялалын захирал Хелен Пажсис нар гэрлэсэн юм. Хос 2008 оноос болзох болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ