Галт уул дэлбэрч, жуулчид амиа алджээ

img

 Камокуна галт уул

 

АНУ-ын Хавай арлын зүүн хэсэгт байрлах Камокуна гэх галт уул гэнэт дэлбэрч, их хэмжээний хохирол учруулсан талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар тус бүс нутагт жуучлалаар ирээд байсан гадаадын таван иргэн харамсалтайгаар амиа алдсан гэнэ.

 

Одоогоор амиа алдагсад аль улсын иргэн болохыг тогтоогоогүй байна. Галт уул 15 минутын дотор дэлбэрч, агаарт их хэмжээний үнс нурам цацсан аж.

 

Онцгой байдлынхан аюултай бүс нутагт амьдарч буй нутгийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж, Камокуна галт уултай ойр очихыг жуулчдад хориглосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ