Иранчууд Ерөнхийлөгчтэйгээ салах ёс гүйцэтгэв
2017-01-11

 

Ираны Ерөнхийлөгч асан Али Акбар Рафсанжани энэ сарын 9-ний өдөр 82 насандаа таалал төгссөн билээ.  Хэдэн жилийн өмнөөс Ерөнхийлөгчийн биеийн байдал эрс муудаж, зүрхний шигдээсийн улмаас нийслэл Тегеран хотноо байрлах төв эмнэлэгт амьсгал хураасан байна.  Рафсанжани 1989-1997 оны хооронд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Уг үйл явдалтай холбогдуулан эрх баригчид гурван өдрийн турш орон даяар гашуудал зурласан аж.

 

Нийслэл Тегеран хотноо өчигдөр олон мянган иргэн цугларч, хайртай удирдагчтайгаа салах гүйцэтгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Төв талбайд улстөрийн зүтгэлэн, бизнес эрхлэгчид, цагдаагийн албан хаагчдаас гадна олон мянган иргэн хүрэлцэн иржээ. Орон нутгийн хэвлэлийнхэн “Ойролцоогоор нэг сая иргэн Тегеран хотын төвд цугларч, Ерөнхийлөгчтэй салах гүйцэтгэсэн” гэж мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
бух
2017-01-11