Бан Ги Мүний дүү авлига өгчээ

img

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүний дүү дүү Бан Ки-сан болон зээ дүү Бан Жу Хьюн нарыг авлига өгсөн хэмээн буруутгасан талаар “CNN” агентлаг мэдээллээ. “Тэднийг Ойрхи Дорнодын албаны хүнд мөнгө санал болгосон” гэж Нью-Йоркийн Цагдаагийн газраас мэдээлж, хэргийг шалгаж эхэлсэн гэнэ.

 

Бан Ки-сан, Бан Жу Хьюн нар өөрсдийн барилгаа Засгийн газарт худалдахын тулд томоохон албан тушаалтнуудад авлига өгсөн хэмээжээ.

 

Бан Ги Мүний дүүгийн удирддаг Өмнөд Солонгосын “Кённам” хэмээх барилгын компани өнгөрсөн 2013 оны эхээр дампуурахад хүрч, улмаар Вьетнам дахь “Landmark 72” гэгдэх барилгын цогцолбороо дуудлага худалдаагаар зарсан байна.

 

“Бан Ги Мүний дүү, хүүгийнхээ хамтаар 800 сая ам.доллараар үнэлсэн үл хөдлөх хөрөнгөө Ойрхи Дорнодын нэгэн улсын Засгийн газарт худалдахын тулд тус улсын төрийн өндөр албан тушаалтанд хэдэн сая ам.долларын хахууль өгсөнийг нотлох баримт бий” хэмээн албаныхан мэдээлэв.

                             

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dgldgj:
Чи юу гэж хуцаж байгаагаа мэддэгүй юм уу
2017-01-15
Хэн:
Эднийхэн нэг л өөдгүй гарууд байна даа. Ах нь НҮБ-ийг 8 жил хэн ч тоохгүй, нүдний булай болгосон....Одоо ерөнхийлөгч болж Солонгосыг толгой мэдэлгүй, ахынхаа амыг дагасан улс болгож, баллах гэж байгаа хүн...
2017-01-11
Dgldgj:
Чи юу гэж хуцаж байгаагаа мэддэгүй юм уу