Хар тамхины давтан хэрэгтэн 10.1 жилийн ял эдэлнэ
2017-01-11

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн энэ сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанаар Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ.

 

Б.Гал-Эрдэнэ нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, Б.Батболд нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Гал-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сар хорих, Б.Батболдод Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял тус тус оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.  

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ. 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Har tamhi hereglesen hun 10 jil shorond suuh ysgui.har tamhi heregleed uhsen hun haana bsan ym.iim hargis baliar yliig bolih ystoi.arai heternee mongolchuud bid nariig bugd iig shorond hiih sanaatai bna shuu.
2017-01-11
!!!:
Mongol uls orshih uu es orshih uu? Geden moch deer ireed b na, Har tamhi Mansuuruulah bodis hergeldeg humuus chini hun bishee Zombi boldog yum bilee iimd ted nart hjorwoo deer gishgeh gazar ugui !!
2017-01-11