Обама Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн мэдэгдлээ хийв

Барак Обама өчигдөр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн мэдэгдлээ хийсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Тэрбээр гэр бүлийнхээ хамтаар Чикаго хотноо Ерөнхийлөгчийн алба үүргийг хашиж байх хугацаанд хийсэн ажлаа дүгнэн, Ерөнхийлөгчийн хувиар ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн юм. Обама мэдэгдэл хийж байхдаа уйлжээ. Ерөнхийлөгч “Хэдхэн өдрийн дараа би түүх болно үлдэнэ. Бүх зүйл ээлж, дараатай байдаг. Тиймээс сэтгэлээр бүү унаараай” гэж хэлжээ.
Тэрбээр намайн жил Цагаан ордны тэргүүн ажиллах хугацаандаа “Америкийг илүү хүчирхэг гүрэн болгосон” гэв.
Мэдээж хэрэг өнгөрсөн хугацаанд олон алдаатай шийдвэр гарч байсан. Энэ бүхний төлөө ард түмэн болон олон улсаас уучлалт гуймаар байна. Гэхдээ бид чадсан, бид бүтээсэн, бид нэг болж чадсан” хэмээн Обама мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ