Сэм Уортингтон хуримын ойгоо тэмдэглэв

img

 

Америкийн нэрт найруулагч Жеймс Камероны ээлжит сод бүтээлийн нэг “Аватар” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Сэм Уортингтон өчигдөр хуримын ойгоо тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр 2015 оны нэгдүгээр сард загвар өмсөгч Лара Бингл гэгчтэй Италид нууцаар хуримласан юм.

 

Тэд 74 дэх удаагийн Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын дараа Австрали руу нисчээ.  Тэгвэл хос өчигдөр Австралид байрлах хувийн эдлэн газартаа хуримын хоёр жилийн  ойгоо тэмдэглэн өнгөрүүлжээ.  Хос Рок, Сэм гэх хоёр хүүтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ