Хяналтын зөвлөлийн гишүүдэд амжилт хүслээ

img

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.01.12/ нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27.1 дэх заалтыг үндэслэн Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр томиллоо. Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургаалийн ахлах багш Д.Даваасамбуу, гишүүдэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группийн ерөнхийлөгч М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хууль Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институцийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нарыг тус тус томилов.

 

 

Үүнтэй холбогдуулан Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Монголбанкны газрын захирлууд Хяналтын зөвлөлийн шинэ гишүүдийг өнөөдөр хүлээн авч, шинэ ажилд нь амжилт хүслээ. Энэ үеэр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг “Монголбанк ажлын гол онцлог нь хүлээлтийг удирдах учраас та бүхний үг бүр зах зээлд нөлөөтэй, чухал шүү. Та бүхний ажилд амжилт хүсье” гэв.

 

Хяналтын зөвлөл нь Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон Монголбанкнаас санхүүгийн тайлангаа УИХ, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдал, Монголбанкны зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих эрх бүхий орон тооны бус байгууллага юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
банкны мэргэжилгүй зөнөгүүд банкны тухай юу хэлэх бол хайран мөнгө зөрж байна даа
2017-01-15
Зочин:
Эд хуучны хулгарууд байна. Капитализмын үеийн банкны онол огт мэдэхгүй. Урамшууллын хэдэн төгрөгийг л зохих байх. Өөр илүү юм гарвал хусахад сийхгүй гарууд. Эднээс юун амжилт
2017-01-15
Гомбо:
Цэрэнбалтаваас эхлээд МАН-ы мангарууд
2017-01-15
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-12