Зэвсэгтэй этгээдүүд ломбарднаас эд зүйл дээрэмджээ

img

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барьцаалан зээлдүүлэх газар /ломбард/-ын ажилтан 30 настай, эмэгтэй Г-г ажлаа хийж байхад нь үл таних гурван этгээд зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган, сүрдүүлж бэлэн мөнгө, гар утас, үнэт эдлэл зэргийг дээрэмджээ.

 

Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат Ц нарын гурван этгээд үйлдсэн болохыг  БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн тогтоосон байна. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар / Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг/   эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

 

Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 15 сая төгрөг гэж тогтоогоод байгаа аж.

 

Иймд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг чанарын шаардлага хангасан камержуулалтын систем суурилуулах, тогтмол харуул хамгаалалттай болох, цагдаагийн байгууллагатай уялдаа холбоотой ажиллах зэргээр болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ajil xiggeech dee zaluuchuudaa
2017-01-15
uu muu bandi chin:
zevsegleed garsiin bol engiin ard tonoj yaahav dee toroi bandi ,togos chultem , tsahiur tumur geed deeed ah nariinhaa neriig baastlaa daa ted chin arduudad taraaj ugdug baisiin sh dee
2017-01-12
Зочин:
Ломбард мэтийн жижигхэн газраар ороддог 2 тэнэг карманы хулгайч юм байна
2017-01-12
Зочин:
Ломбард мэтийн жижигхэн газраар ороддог 2 тэнэг карманы хулгайч юм байна
2017-01-12
Ккк:
Хэн анхааруулж байгаан бэ. Сэтгүүлч анхааруулдаг болоо юу
2017-01-12