Рекс Тиллерсон Бээжинг сүрдүүлэв

img

 

БНХАУ-ыг маргаантай бүс нутаг гэгддэг Өмнөд Хятадын тэнгист цэргээ байршуулах нэрээр бүтээн байгуулалтын ажил хийхгүй байхыг тун удахгүй АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албыг хаших Рекс Тиллерсон мэдэгдлээ. Тэрбээр “Бээжин бидний шаардлагыг үл тоож, маргаантай бүс нутгийг эзлэн түрэмгийлэх бодлого явуулсаар байх бол Вашингтон хариу арга хэмжээ авна” гэж  хэлжээ.

 

Бээжин олон улсын шаардлагыг үл тоож, 2013 оноос эхлэн маргаантай бүс нутагт цэргийн баазаа барих болсон билээ.  

 

Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад АНУ-ын Гадаад хэргийн сайд буюу Төрийн нарийн бичгийн даргын хүндтэй албад бизнесийн хамтрагч Рекс Тиллерсоныг томилж буйгаа нийтэд зарласан юм.

 

Тиллерсон  "Exxon Mobil" компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өнгөрөгч долоо хоногт түүний нийт хөрөнгийг 500 сая ам.доллар хэмээн "The Wall Street Journal" сонин мэдээлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Beejin surdeh uu? Hir bargiin yumnaas surdehgui dee...
2017-01-13
хэхэ:
болж муусайн хятадуудын сарьсан хоншоорыг тас цохь
2017-01-13
зочин:
Аваргууд зүүн барууны магнайд гараад үзээд байж дээ. Манайх шиг бяцхан юмнууд хөлд нь үрэгдчихгүй бол ч яах вэ дээ.
2017-01-13
zochin:
ynztai, bolj.
2017-01-13