Цагаачдыг дэгээдсэн зураглаач ял авчээ

img

 

Унгарын өмнөд хэсэгт цагдаа нараас зугтаж буй цагаачдыг сурвалжилж явсан орон нутгийн “N1TV” сувгийн зураглаач эмэгтэй аав, хүү хоёрыг дэгээдэж унагаасан билээ. Уг хэрэг өнгөрсөн 2015 оны есдүгээр сарын 9-нд болжээ.

 

Энэхүү үйл явдлын дараа зураглаагч эмэгтэйг ажлаас нь халсан юм.

 

Тэгвэл цагаачтай зүй бусаар харьцсан Петра Ласлог "зохисгүй үйлдэл гаргасан" гэх үндэслэлээр гурван жилийн тэнсэн харгалзах ял оноосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Зураглаач эмэгтэй твиттер хуудастаа “Үнэхээр харамсалтай” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Eostoi teneg huuhen....yaj tegj chadav aa....
2017-01-16