Канцлер дүрвэгсдийг хүлээн авсан нь алдаа байсан

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп өчигдөр Германы Канцлер Ангила Меркелийн талаар мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр “Канцлер дүрвэгсэд болон цагаачдыг эх орондоо байршуулсанаар буруу шийдвэр гаргасан. Энэ бол аюултай шийдвэр байсан” гэж хэлжээ.
Ойрхи Дорнод, Хойд Африкаас ирж буй дүрвэгсдийг хүлээн авах ажлыг Канцлер ахалж, Европын орнуудад дүрвэгсдийг байршуулсан юм. Дүрвэгсдээс болж хөгшин Европ аюулд өртөх нь ихэссэн бөгөөд Канцлер дүрвэгсдээс болж хүндхэн байдалтай нүүр тулаад байна.
Трамп тангарагаа өргөөд хамгийн эхэнд Канцлер болон Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзах гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ