Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-15-ны өдрүүдэд Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Тэмцээний үеэр ОУХМ О.Батхүү зодог тайлав. Тэрбээр энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр зодог тайлж дасгалжуулагчийн албанд шилжиж байгаа гэдгээ ийнхүү албан ёсоор зарласан юм.
О.Батхүү нь 1996 оноос Д.Батмөнх багшийн шавь болж боксын спортод хөл тавьсан. Ийнхүү 34 настайдаа 21 жил спортод зүтгэсэн замналаа дуусгав. Тэрбээр насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальтай.
Түүний амжилтууд:
2017 оны боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилтаар тамирчны замналаа отголж, дасгалжуулагчаар ажиллах болсоноо зарлалаа.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |