УАШТ: ОУХМ Д.Төмөрхүлэг ялагдав

img

 

2017 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын  16-18-ны өдрүүдэд Спортын төв ордонд болно. Тэмцээнд 76 багийн 367 жүдоч өрсөлдөж байна.

 

Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, эмэгтэй -48кг, -52кг, -57кг, -63кг барилдаан явагдана. Тэмцээн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Энэ жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ганбаатарын Баттулга, өнгөрсөн оны УАШТ-ий хүрэл медальт "Алдар" спорт хорооны бөх Баярмагнайг яллаа.

 

Мөн тэмцээний 66 кг-ын жингийн барилдаанд Баянзүрх дүүрэг “Женко” клубийн тамирчин Б.Мөнхбаяр,  залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Д.Төмөрхүлэгийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжтой болов. Харин эхний тойрогт бүдэрсэн ОУХМ Д.Төмөрхүлэг үзэгчдийн суудалд шилжлээ.

 

Тав дахь удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, БТСГ, БСШУЯ хамтран зохион байгуулж байгаа юм.

 

Тэмцээнийг  /IJF/-ийн шүүгч, Олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка, ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриков болон Монголын 24 шүүгч дэнсэлж байна

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ххэ:
Багийн 5 дах удаагийн улсын аварга цүцү
2017-01-16
Ххэ:
Юун 40 25 тамирчин бэ эрэгтэй 40 дэх эмэгтэй 25 дах удаагийн улсын аварга
2017-01-16