МУГТ С.Ням-Очир өнөөдөр зодог тайлна

2017 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд эхэллээ.
Тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагааны үеэр /2017.01.16, 14.00 цагт/ Олимп, багийн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир зодог тайлах тухайгаа мэдэгдээд байна.
Тэрбээр 1998 оноос Ю.Баттогтох багшаар хичээл заалгаж, жүдо бөхийн спортод хөл тавьсан. Түүний амжилтаас дурьдвал:
- 2009 оны "Универсиад" наадмын хүрэл медаль
- 2009 оны Азийн АШТ-ий хүрэл медаль
- "Дэлхийн цом" Мастеруудын цуврал, "Гран-при", "Их дуулга" тэмцээнээс нийт дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль
- “Лондон 2012” зуны XXX олимпод жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн.
Тэрбээр ийн анхны олимпдоо оролцон Монголын спортын түүхэнд олимпийн наадмын 20 дахь медаль, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медалийг эх орондоо авчирсан юм.
С.Ням-Очир 2012 оны наймдугаар сарын 24-нд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ