Путинд хоригоо цуцлах нөхцлөө хэлэв

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч амралтын өдөр хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд Оросын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцалж магадгүй хэмээн мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk сайт мэдээллээ.
Гэхдээ тэрбээр тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо шууд цуцлахгүй тодорхой нөхцлийг нь Орос хүлээн авбал цуцална гэдгээ илэрхийлэв.
Трамп “Терроризмын эсрэг тэмцэхэд Орос туслалцаа үзүүлбэл Барак Обамагийн санаачилсан хоригийг цуцлах боломжтой. Зөвхөн терроризмын эсрэг хоёр улс нэг баг болбол энэ бүхнийг эцэслэх боломжтой” гэж мэдэгджээ.
Тэрбээр тангарагаа өргөөд “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй сүүлийн үеийн асуудлаар уулзахад бэлэн” гэдгээ Москвагийн талд уламжилжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ