Онгоц осолдож, 16 хүн амиа алджээ

img

 

Киргизстан улсад ачаа тээврийн онгоц осолдсон талаар “www.dailystar.co.uk” сайт мэдээллээ. Ослын улмаас  16 хүн амиа алджээ. Амиа алдагсдын зургаа нь хүүхэд гэнэ.  

 

Хонконгоос Бишкек хүрэхээр нисч байхдаа осолдсон байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Ослын газар аврагчид ажиллаж, онгоцны хар хайрцагны бичлэгийг хайж эхэлжээ.

 

Киргизстаны Онцгой байдлын яам “Онгоц зуслангийн байшин мөргөж, унасан. Уг ослын улмаас хоёр зуслангийн байшин шатсан” гэж мэдээлэв. Хонгконгоос Бишкек хүрэхээр ниссэн онгоц өнөөдөр үүрээр 06.49 цагт Манас нисэх буудлаас хэдхэн км-ийн зайд осолдсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ