Онгоцны ослоор 32 хүн амиа алджээ

Киргизстан улсад "ACT Airlines" компанийн онгоц осолдсон билээ. Тэгвэл уг ослоор амиа алдагсдын тоо 32-д хүрсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв.
Хонконгоос Бишкек хүрэхээр нисч байхдаа осолдсон байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Ослын газар аврагчид ажиллаж, онгоцны хар хайрцагны бичлэгийг хайж эхэлжээ.
Киргизстаны Онцгой байдлын яам “Онгоц зуслангийн байшин мөргөж, унасан. Уг ослын улмаас хоёр зуслангийн байшин шатсан” гэж мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ