Том Хиддлтон найз бүсгүйтэй болжээ

Америкийн уран бүтээлч, дуучин Тэйлор Свифтийн экс найз залуу, Британи жүжигчин Том Хиддлтон найз бүсгүйтэй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр өчигдөр Лондон хотноо нэгэн бүсгүйтэй болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.
Хос ихэд дотно байснаас гадна хэвлэлийнхнийг харсаныхаа дараа үнсэлцсэн байна. Гэхдээ жүжигчин эртэй явж байсан бүсгүй хэн болохыг хэвлэлийнхэн тогтоож чадаагүй аж.
Том, Тэйлор нар өнгөрсөн оны долоодугаар сараас болзсон ч тодорхойгүй шалтгааны улмаас гурван сарын дараа салцгаасан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ