Хэргийн мөрөө баллах гэж түймэр тавиагүй

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт нэг айлын дөрвөн хүн шатаж нас барсан  хэрэг гарчээ. Тодруулбал тус сумын иргэн Б.Отгонбаатарын гэрт шөнийн 03:00 цагийн орчимд гал гарч, тэрбээр эхнэр М, хоёр хүүхдийн хамт угаартаж нас барсан байна. Уг хэргийг Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдон, 24-25 жилийн ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэргийн ул мөрийг устгах зорилгоор үйлдсэн тухай мэдээ гараад байна.

 

Энэ талаар Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатаас тодруулахад “Уг хэрэг нь 2006 онд Эрдэнэт хотод гарсан байдаг. Галын шинжээч уг гал түймэр нь цахилгааны буруу ашиглалтаас үүдэн гарсан үндэслэлтэй гэж галын нотломжид бичсэн байна. Тиймээс Б.Содномдаржаа,  Т.Чимгээ нар ямар ч холбогдолгүй хэрэг гэдэг нь нотлогдож байгаа юм. Тиймээс прокурорын мэдээллийн албанаас худал мэдээлэл гаргасан” хэмээв.

 

Харин Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа “Тэр айлын цахилгааны утас нь маш их муудсан, олон жил солиогүй учраас шатсан байгаа юм. Хохирогчийн талаас ч үүнийг үнэн гэдгийг хэлсэн байтал тагнуулынхан хэргийн мөрөө баллах гэж ийм зүйл хийсэн гэж ярьж байгаа нь ой гутам юм. Тэр айлын хүмүүсийн оршуулгын ёслолд манай хүү Б.Содномдаржаа оролцсон. Хэрвээ шатаасан бол оршуулганд нь оролцож явах уу” хэмээсэн юм.

 

2007 оны нэгдүгээр сард 03/02 тоот гал түймэр гарсан тухай нотломж гарчээ. Уг нотломжид гал түймэр нь цахилгаан ашиглалтын буруугаас үндэслэлтэй. Мөн МУ-ын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2-1-1-д заасныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан нотломж Орхон аймгийн Онцгой байдлын хэлтсийн шадар ахмад Б.Хашчулуун гаргасан байна. Иймд Ц.Амгаланбаатар нь энэ мэтээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгэж, хүн амины онц ноцтой хэрэгт холбогдуулсан тухай ар гэрийнхэн нь мэдээлж байлаа.

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Tagnuuliinhaniig shalgah heregtei heregee ballah gej helseer hereg Tohoh gesen hurts jinhene zorigiin aluurch am zurag bugd taarch baigaa zahialagch Elbeg baij magad
2017-01-17
Зочин:
ene shuukh odoo yu bolood baynaa?
2017-01-16
зочин:
Хүн алж шоронд орсон нэг үл бүтэх нөхрийн үгэнд итгэж хэрэг шийддэг болсон бол монголын хуулийн байгууллага ёстой дампуурч байгаа юм биш үү?
2017-01-16
harj l baiy:
ih l sonin yum daa . mongoliin tur bgaa uguuig harj dee
2017-01-16