УАШТ: Ц.Цогтбаатар Д.Хадбаатарт ялагдав

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 40, эмэгтэй 25, багийн 5 дахь удаагийн УАШТ өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 76 багийн 367 жүдоч өрсөлдөж байна.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаанд өнгөрсөн оны Улсын аварга Д.Хадбаатар Риогийн олимпийн наадамд 60 кг-д барилдсан Ц.Цогтбаатартай оноолт таарсан. Улмаар Д.Хадбаатар ялалт байгуулж, хэсгийн аваргын төлөө шалгаран үлдлээ.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Дэлхийн аваргын мөнгөн медальт, "Хүч" спорт хорооны тамирчин Д.Амартүвшин хэсгийн аваргын төлөөх барилдаанд “Сүлд” спорт хорооны тамирчин Ж.Амарболдод ялагдав.
МУГТ Д.Сумъяа учраа таарсан гурван өрсөлдөгчөө цэвэр ялж, зооны аваргын төлөө шалгаран үлдлээ. Мөн Дэлхийн аварга М.Уранцэцэг урьдчилсан барилдаанд бүх өрсөлдөгчөө дараалан ялж, "С" хэсгийн аварга болов.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ