УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ мэдээлэл хийнэ

09.00 цагт: Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг /ЖАЙКА/, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхижүүлэх судалгааны үр дүнг танилцуулах семинар”-ыг “Best Western - Туушин” зочид буудалд зохион байгуулна.
09.00-18.00 цагт: ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус/-ын 6 давхарт ШУА-ийн гишүүн (академич)-ий сонгуульд нэр дэвшсэн эрдэмтдийн бүтээлийн үзэсгэлэн гарна.
11.00 цагт: Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн II хэлтсээс гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. Хурал Цагдаа олон нийтийн төв буюу Лицензийн төвд болно.
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын малчдын хамтын хариуцлагын холбооноос малчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд СХД-ийн МАН хороодын Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийг хууль бусаар сонгож байгаа талаар тус дүүргийн иргэд мэдээлнэ.
12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Баг, хороодын Иргэдийн нийтийн хурлын хууль бус үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ