Түүхэн зургийн эзэн ярилцлага өгчээ

img

 

1985 онд гэрэл зураг нь “National Geographic” сэтгүүлийн нүүрэнд нийтлэгдэж байсан Афганистан улсын иргэн Шарбат Гулаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Пакистаны эрх баригчид түүнийг хүүхдүүдийнх нь хамтаар эх орноосоо албадан гаргасан билээ.  Тэрбээр хүүхдүүдийнхээ хамтаар хуурамч бичиг баримттай Пакистаны Пешавар мужид амьдарч байхдаа цагдаагийнханд баригдсан юм.

 

“Ногоон нүдтэй охин” хэмээн олон улсад алдаршсан түүнийг эх орондоо ирэхэд нь афганистанчууд найрсагаар хүлээн авч, мөн Ерөнхийлөгч Ашраф Гани нийслэл Кабул хотноо хоёр өрөө байр бэлэглэсэн билээ.

 

Тэгвэл түүхэн зургийн эзэн өчигдөр Британийн “ВВС” агентлагийн сурвалжлах багт ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Тэрбээр “Би бүх насаараа эрх чөлөөтэй амьдрахыг хүсч байсан. Энэ бүхэн хожуу ирсэн ч би жаргалтай байна. Хүүхдүүд минь аюулгүй  орчинд амьдарч байна. Энэ бол ээж бүхний хүсэл” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
boljdee huurhiii
2017-01-17