УАШТ: Н.Түвшинбаяр зодоглож байна

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн  эрэгтэй 40, эмэгтэй 25, багийн 5 дахь удаагийн УАШТ өчигдөр эхэлсэн. Тэмцээн хоёр дахь өдрөө хүнд жингийнн барилдаанаар үргэлжилж байна.

 

УАШТ-ны 100 кг-ын жинд Олимпийн алт, мөнгөн медальт, МУГТ Н.Түвшинбаяр  жин өгсөн зодоглож байна. Тэрбээр эхний тойрогт “Сүлд” спорт хорооны тамирчин аймгийн арслан А.Даваанямыг торгуулиар яллаа. Тэрбээр  дараагийн тойрогт Б.Бат-Эрдэнэтэй барилдах юм.

 

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд  ОУХМ Б.Тэмүүлэн Д.Пүрэвдоржийг ялсан. Мөн Улсын харцага Н.Жаргалбаяр эхний тойрогт Залуучуудын дэлхийн аварга, аймгийн арслан Ө.Дүүрэнбаяртай барилдан ялагдал хүлээлээ. Дараагийн тойрогт ОУХМ Б.Тэмүүлэн-Ө.Дүүрэнбаяр хоорондоо барилдахаар учраа таарав.

 

Тэмцээнд 76 багийн 367 жүдоч өрсөлдөж байна.

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ одоо Түвшинбаяр найраа хийгээд байна уу гүй юу. Наад хүүхдийн царай нэг л хачин байх чинь.
2017-01-17