Онгоцны хар хайрцгийг олжээ

img

 

Киргизстаны нийслэл хотын ойролцоо Туркийн “ACT Airlines” нисэх компанийн ачаа тээврийн “Боинг 747-400” онгоц осолдсоны улмаас 37 хүн амиа алдсан юм. Онгоц өчигдөр 6.49 цагт Манас нисэх буудлаас 25 км-ийн зайд осолдсон байна. Онгоц хувийн сууцнуудыг мөргөж осолдсон бөгөөд энэ үеэр 12 хүүхэд амиа алджээ. Онгоц Истанбул хүрэх маршруттай байсан бөгөөд Бишкект түр буудаллах гэж байсан талаар албаныхан дуулгав.

 

Осолдсон онгоцонд багийн дөрвөн гишүүн зорчиж явжээ.

 

Тэгвэл ослын газар ажиллаж буй аврагчид онгоцны хар хайрцагны бичлэгийг олсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Хар хайрцагны мэдээллийг тайлах ажиллагаа эхэлсэн бөгөөд “Тун удахгүй онгоц осолдсон шалтгаан тодорхой болно” хэмээн Киргизийн Тээврийн яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ