Кайли Женнер хүүхдүүдэд мөнгө хандивлажээ

Америкийн реалити шоуны од Ким Кардашианы бага дүү Кайли Женнер 2015 оноос өөрийн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүнтэй болж, олон улсад борлуулах болсон билээ.
Тэгвэл Кайли “Smile Train” гэх олон улсад үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн санд 500 мянган ам.долларын хандивласан талаар “TMZ” сайт мэдээллээ.
Тэрбээр энэхүү мөнгөө гоо сайхны бүтээгдэхүүнээсээ олсон гэнэ. Өдгөө 19 настай Кайли төрөхдөө сэтэрхий уруултай төрсөн хүүхдүүдийн хагалгаа болон эмчилгээний төлбөрт зориулан дээрх мөнгийг хандивлажээ.
Түүний өгсөн хандиваар ойролцоогоор 1800 хүүхдэд мэс засал хийлгэх боломжтой талаар албаны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ