Архи, согтууруулах ундаа худалдахыг түр хориглолоо

Өнгөрсөн өдөр 21.00 цагийн үед Баянгол дүүрэгт таван хүн нас барсан хэрэг гарсан. Шүүхийн шинжилгээний анхан шатны дүгнэлтээр тэднийг шингэн зүйлд хордож нас барсан болохыг тогтоожээ.
Иймд Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 17 буюу энэ өдрийн 18.00 цагаас энэ сарын 20-ныг өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглолоо.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 2939 дэлгүүрийн 2013-т шалгалт явуулж 7378 шил архийг битүүмжилсэн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ