Дүрвэгсдийн хуаранг бөмбөгджээ
2017-01-18

 

Нигерийн Борно мужаас холгүй орших Ранн хотноо байрлах дүрвэгсдийн хуаранг агаараас бөмбөгдсөн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Уг цэргийн ажиллагааны үеэр 52 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтсан гэнэ. Олон улсын Улаан загалмай нийгэмлэг энэхүү хэргийг шалган мөрдөж, буруутанг хурдан олохыг тус улсын эрх баригчдаас шаарджээ. 

 

Ерөнхийлөгч Мухаммед Бухари "Энэхүү агаарын ажиллагааны ард хэт даврагч “Боко Харам бүлэглэл бий” хэмээн мэдэгдсэн байна.

 

Дүрвэгсдийн хуаранг бөмбөгдсөн хэргийн ард армийнхан болон террористууд байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
энэ негрүүд дүүрчихсэн гарууд юмаа
2017-01-20