”Алтан цом”-ын эзэд эх орондоо ирлээ

img

 

 

Франц улсад болсон  энэ сарын 15-нд  "Месси" олон улсын шилдэг циркчдийн  фестиваль болсон. Уг тэмцээнээс манай улсын циркчид алтан цом хүртсэн амжилт үзүүлээд байна. Тэд өнөөдөр эх орондоо ирлээ. 

 

Өнөө жил 25 дахь удаагаа зохион байгуулагдсан уг тэмцээнд 12 орны циркчид ур чадвараараа өрсөлдсөн байна. Үүнээс Монголын үндэсний циркийн уран бүтээлчид болох МУСТА Ц.Пүрэвжаргал ахлагчтай “Puje&Guys”  хамтлагийн хамт олон алтан цомын эзэн болсон юм.

 

Тэд шидэлттэй акробат буюу "Нүүдэлчин Монголчууд" нэртэй үзүүлбэрээр ийн амжилтыг үзүүлжээ. 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ