Челси Меннингийн ялыг хөнгөлжээ

Жулиа Ассанжийн үүсгэн байгуулсан “Wikileaks” сайтад нууцлалын зэрэгтэй мэдээллийг дамжуулсан хэргээр 35 жилийн ял авсан трансжендер Челси Меннингийн ялыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хөнгөлсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр 2045 оны тавдугаар сарын 17-ны өдөр шоронгоос суллагдах байсан юм.
Челси Меннинг 29 настай бөгөөд өмнө нь АНУ-ын тусгай хүчинд бэлтгэгдэж байжээ. Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, 35 жилийн ялаар шийтгэсэн юм. Уг үйл явдал 2013 оны наймдугаар сард болсон билээ.
Обама өнгөрсөн оны сүүлээр түүнийг уучлах, ялаас нь хөнгөлөх асуудлаар албаныхантай хэлэлцэх болсноор олон нийтийн анхаарлыг татах болсон юм. Шоронд ял эдэлж буй Челси өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа амиа хорлох гэж оролдсон гэнэ.
Обама өчигдөр 209 хүний ялыг хөнгөлж, 64 хүнийг өршөөжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ