Нотолгоо олдвол “МН370” онгоцыг дахин хайна

img

 

Гурван жилийн өмнө сураггүй алга болсон Малайзын зорчигч тээврийн “МН370” онгоцыг эрэн хайх ажиллагааг өчигдөр албан ёсоор зогсоосон билээ. Энэ талаар Австрали, БНХАУ болон Малайзын эрх баригчид хамтарсан мэдэгдэл хийх үедээ ийнхүү мэдэгдэж, хохирогчдын гэр бүлд дахин эмгэнэл илэрхийлжээ.

 

Уг шийдвэртэй хохирогчын гэр бүл санал нэгдэхгүй буйгаа илэрхийлэн, жагсахаа мэдэгдсэн юм.  Тэгвэл Австралийн Тээврийн сайд өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Ирээдүйд “МН370” онгоцыг хайж болох юм. Гэхдээ хангалттай баримт нотолгоо олдвол бид эрлийн ажиллагааг эхлүүлэх болно” гэж мэдэгджээ.

 

“МН370” онгоц сураггүй болсноос хойш Энэтхэгийн далайг хэдэн хэсэгт хуваан хайсан ч онгоцнооё сураг гаргаж чадаагүй билээ. Уг онгоцонд багийн 14 гишүүн болон 224 зорчигч зорчиж явсан юм.  Тэд Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрч байхдаа төв станцаасаа холбоо тасарчээ.

 

Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ