430 кг мансууруулах бодисыг хилээр гаргахыг завджээ
Өнгөрөгч оны 1-11 сарын хугацаанд ОХУ-ын гаалийн албаныхан 3900-гаад эрүүгийн хэрэг илрүүлсэн бөгөөд энэ нь 2010 онтой харьцуулахад 12,3 хувиар өссөн байна. Гаалийн хилээр хууь бусаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийн үнэ 16,4 тэрбум рубльтэй тэнцэж, гаалийн төлбөр хураамжийг дутуу төлөлт 611,4 сая рубльтэй тэнцсэн байна. 2011 оны 11 сарын хугацаанд хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт болон хүчтэй үйлчилгээт бодисын хууль бус худалдаатай холбоотой 944 эрүүгийн хэрэг, 103 захиргааны зөрчил гарчээ. 430 кг гаруй мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт болон хүчтэй үйлчилгээт бодисыг илрүүлсэн бөгөөд 121 кг героин, 21 кг кокаин, 174 кг гашиш, 37 кг гаруй марихуаныг хурааж авсан байна. 2011 онд гарсан нилээн ноцтой хэрэг бол Латви улсын иргэн 131 кг гашиш хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг Оросын Себежскийн гаалийнхан илрүүжээ. Энэ хэргийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд шүүхийн байгууллага гэмт этгээдэд зохих ял оноосон байна. Мөн Сибирийн гаалийнхан 65 кг героин гаргахаар завдсан Киргиз улсын иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ