Охиноо шатаасан ээжийг цаазаар авна

Пакистаны Лохар мужид өнгөрсөн оны зургаадугаар сард нэг эмэгтэй охиноо өөрийнх нь зөвшөөрөлгүй хүнтэй гэрлэсэн хэмээн буруутгаж, амьдаар нь шатаасан билээ.
Эмэгтэй охин руу шатамхай бодис цацаж, дараа нь галдан шатаажээ. Тэрбээр цагдаагийхныг ирэх үед “Чи манай гэр бүлийг ичгүүртэй байдалд орууллаа. Үхэх ёстой” хэмээн хэлсэн байна.
Зинат Рафик гэх 18 настай охин амиа алдахаасаа долоо хоногийн өмнө Хассан Хан гэх залуутай гэрлэж, гэрээсээ явсан аж. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Лахор хотын шүүх охиноо шатаасан эмэгтэйд цаазаар авах ял оноосон бол охины ах болох Анид бүх насаар нь хорих ял оноосон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Ах нь дүүгээ зодож дараа нь ээж нь охиноо шатаасан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ