6530 ширхэг архи, согтууруулах ундааг лацджээ

Багахангай дүүргийн Засаг даргын “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
Ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлдэг 11 байгууллагаас архи 3432, пиво 2968, дарс 114, оргилуун дарс 16 нийт 6530 ширхэг архи согтууруулах ундааг тоолон лацдаж дүүргийн хэмжээнд түр хугацаагаар архи согтууруулах ундаагаар үйлчлэх худалдан борлуулахыг хориглолоо.
Дүүргийн веб сайтад дүүргийн Засаг даргын захирамж, ажлын хэсгийн хуралдааны талаарх мэдээлэл болон сэрэмжлүүлэг, битүүмжилсэн согтууруулах ундааны тоо холбогдох мэдээ мэдээллийг байршуулаад байна. Дүүргийн Засаг даргын 1/69 дүгээр албан бичгээр дүүргийн нийт байгууллагуудад ажилтан албан хаагчиддаа уг асуудлын талаар мэдээлэх чиглэл хүргүүллээ.
Дүүргийн Эрүүл мэндийн төвд архи согтууруулах ундаатай холбоотой хордлогын шинж илэрсэн тухай дуудлага мэдээлэл одоогоор ирээгүй.
Нийслэлийн шуурхай удирдлагын төвд дүүрэгт зохион байгуулсан ажлын талаарх мэдээллийг тухай бүр хүргэн ажиллаж байна гэж Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ