Б.Тэгшбаяр Азийн АШТ-нд оролцоно

img

 

Энэтхэг улсад ирэх сарын 6-10-ны өдрүүдэд дугуйн “Track” төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд болно. Уг тэмцээнд Залуучуудын дэлхийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр болон манай улсын  шигшээ багийн дугуйчид оролцохоор бэлтгэл базааж байна.

 

ОУХМ Б.Тэгшбаяр бэлтгэлээ хангахаар Швейцарь улсын Дэлхийн дугуйн төвийг зорьсон. Харин Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийн тамирчид Өмнөговь аймагт цуглалтад гараад байна.

 

Ийнхүү Монгол улсын дугуйчид анх удаагаа Тrack төрөлд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл базааж буй юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ДУГУЙЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.
2017-01-19
Зочин:
Tegshbayar naryn undesnii shigshee bagiin tamirchin oroltsono gedegiig yu gej oilgoh ve? medrel yum aa, neeren
2017-01-19