
Английн цомын аварга шалгаруулах тэмцээний өнгөрсөн жилийн аварга Манчестер Сити клуб уржигдар хөрш Манчестер Юнайтедтай таарч тоглон 3:2-оор хожигдож тэмцээний дараагийн шатанд орох эрхээ алдаж хасагдсан билээ.
Өнгөрсөн шөнө Арсенал Лидсийг хожсоноор гуравдугаар шатны тоглолтууд шувтрах тийшээ хандлаа.
Одоо дөрөвдүгээр шатанд 32 клуб үлэх болно. Энэ шатны тоглолтуудаас хамгийн сонирхолтой учраа нь Манчестер Юнайтед болон Ливерпуль.
Мөн томоохон клубуудээс Арсенал Астон Виллатай таарсан нь сонирхол татаж байна. Челси клуб Куинс Парк Рейнжерс болон Милтон Кэйнс Донс клубын хожсонтой тоглох бол Тоттенхэм Уотфордтой таарч тоглох нь тодорхой болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ