Сноуден 2020 он хүртэл Орост амьдарна

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны ажилтан асан Эдвард Сноуден 2020 он хүртэл ОХУ-д амьдрахаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн байна. ОХУ-д оршин суух эрхийг 2020 он хүртэл сунгасан шийдвэрт өчигдөр Ерөнхийлөгч В.Путин гарын үсгээ зуржээ. Сноудан улсын нууцын зэрэгтэй материал задруулж улмаар эх орноосоо зугтаасан юм. Ерөнхийлөгч Путин 2013 оны зургаадугаар сард Сноуденд оргонол олгожээ.
АНУ-ын Тагнуулын байгууллагын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Москвагийн эрх баригчдад хандан Сноуденийг эргүүлэн өгөхийг шаардсан юм. Хариуд нь Москва Сноуденийг Москвад амьдрахыг хугацааг сунгажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ