Цасан нурангийн улмаас 30 хүн амиа алджээ

Италийн Абруццо мужийн Гран-Сассо уул орчимд 4-5 баллын хүчтэй газар хөдөлсөн талаар “www.mirror.co.uk” сайт мэдээллээ.
Газар хөдлөлтийн улмаас цасан нуранги үүссэн байна. Албаныхан “Цасан нурангийн улмаас уулын бэлд байрлах “Rigopiano” гэх зочид буудал цасанд даруулсан байна. Аврагчид зочид буудалд байгаа иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж байгаа” гэж мэдээлжээ. Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр тус буудалд 30 орчим хүн байсан гэнэ.
“Гэхдээ уг үйл явдлын улмаас олон хүн амиа алдсан. Буудалд байсан бүх амиа алдсан байх магадлалтай. Учир нь тэдэнтэй холбоо тогтоож чадахгүй байна” хэмээн Аврах багийн ахлагч Антонио Грочетта мэдэгдэв.
Тэрбээр “Олон хүн амиа алдсан. Гэхдээ хэдэн хүн амиа алдсан гэдийг нарийн тогтоогоогүй байна” гэж хэллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ