Трампийн тангараг өргөх ёслолд 3 сая хүн оролцоно

img

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тэрбумтан Дональд Трамп өнөөдөр албан ёсоор тангарагаа өргөнө.

 

Тангараг өргөх ёслол нийслэл Вашингтон хотноо байрлах Цагаан ордны өмнө зассан тусгай талбай дээр болох юм. Уг ёслолын ажиллагаанд Трампийн гэр бүл, холливуудын алдартнууд болон олон зуун хүн оролцдог билээ.

 

Трамп өмнө нь “Миний тангараг өргөх ёслолд хамгийн олон хүн оролцох болно” гэж мэдэгджээ. Зохион байгуулагчид “Конгрессын ордноос Линкольны дурсгалын цогцолбор хүртэл үргэлжилдэг Вашингтон хотын төв өргөн чөлөөнд гурван сая орчим хүн цугларч магадгүй” гэв.

 

2009 онд Барак Обама тангараг өргөх үед уг газарт 1.8 сая хүн цугларчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ