Аллахаас урвасан дайчдаа цаазалжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл цаазын ял гүйцэтгэж буй цоо шинэ бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уг цаазын ялыг террористууд Иракийн хойд хэсэгт байрлах Киркук хотноо үйлдсэн байна. Террористууд тагнуул хийсэн гэгдэх 30 орчим насны хоёр эрэгтэйг цаазалсан аж.
Цаазын ял гүйцэтгэсэн жихади “Тэд үхэх нүгэл үйлдсэн. Тэд Аллахын итгэлийг алдсан учир амиа алдацгааж байна. Тэд бидний талаарх мэдээллийг Аллахын дайснуудад өгч, тэдэнд туслалцаа үзүүлсэн. Тиймээс тэд үхэх ёстой” гэж мэдэгджээ.
Цаазын ял сонссон эрчүүдийн толгой тус газар руу нь буудаад дараа нь галдан шатаасан байна.
Амиа алдсан нэг залуу 2015 оны эхээр тус бүлэглэлд элссэн гэнэ. Тэднийг Сирийн Засгийн газартай хамтран ажилладаг хэмээн буруутгаж, цаазаар авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ