Архигүй өдрүүдэд амар тайван байна

Баянгол дүүрэгт таван хүн нас барсан хэрэг энэ сарын 16-ны өдөр гарсан. Шүүхийн шинжилгээний анхан шатны дүгнэлтээр тэднийг шингэн зүйлд хордож нас барсан болохыг тогтоож, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 17-20-ныг өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглоод байна.
Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон эдгээр өдөр Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн тоо 36 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Тодруулбал:
- Иргэдээс ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн өргөдөл 1036-аас 540 болж, 47,8 хувиар
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 56,8 хувиар
- Согтуугаар танхайрсан гэмт хэрэг зөрчил, түр саатуулагдсан иргэн 40,4 хувиар тус тус буурчээ.
Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг энэ өдрийн 00.00 цагт цуцлана.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ