Баяртай, Цагаан ордон минь

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий, тус улсын Тэргүүн хатагтай твиттер хуудастаа найман жил амьдарсан Цагаан ордонтойгоо салах ёс гүйцэтгэсэн зураг болон жиргээ нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр Санни, Бо нэртэй хоёр нохойтогоо авахуулсан зургаа твиттер хуудастаа нийтлээд “Баяртай, Цагаан ордон минь” гэж жиргэжээ.
Мишель дээрх жиргээнээс хэдэн цагийн дараа нөхөр Обаматайгаа авахуулсан зургаа мөн твиттер хуудастаа нийтлээд Тэргүүн хатагтай байх нэр төрийн хэрэг юм. Миний зүрх сэтгэл маш их баярлаж байна. Баярлалаа” гэж жиргэсэн байна.
“Уг хоёр жиргээ Мишелийн Тэргүүн хатагтай хувиарх сүүлчийн жиргээнүүд” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ