Ц.Шаравжамц хүн зодоогүй

Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц энэ сарын 16-нд ажлын өрөөндөө 67 настай гавьяат тамирчныг хэл амаар доромжилж, зодож танхайрсан тухай мэдээ зарим сайтаар цацагдсан. Үүнтэй холбогдуулан Биеийн тамир, спортын газраас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд:
БТСГ-ын дарга МУГТ Ц.Шаравжамцын нэр төрд санаатайгаар халдаж, бодит явдлыг мушгин гуйвуулж, гүтгэн доромжилсон мэдээлэл зарим цахим сайтуудаар цацагдаж эхэлсэнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргаж байна.
Болсон үйл явдал нь гэрчтэй, нотлох баримттай, камерын бичлэгтэй болно. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүргийнхээ дагуу БТСГ-ын дарга Ц.Шаравжамцыг гүтгэн доромжилсон энэхүү мэдээлэлд ганц эх сурвалжийн үгээр бус баримт нотолгоотой, үнэн бодит байр сууринаас хандахыг хүсье.
БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нь энэ өдрүүдэд төлөвлөгөөт хуваарийн дагуу БНХАУ-ын Бээжин хотын Биеийн тамирын их сургуульд 3 хоногийн хугацаатай ажиллаж байна. Түүний томилолтын хугацаа маргааш дуусч, эх орондоо ирнэ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой бодит мэдээллийг олон нийтэд нээлттэй өгөх болно” хэмээсэн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ