Мельбурн хотноо нэг этгээд иргэдийг дайрчээ

Австралийн Мельбурн хотноо суудлын автомашинтай этгээд иргэдийг дайрч, гэмтээсэн байна. Уг үйл явдлын улмаас гурван хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархтсан гэнэ. Цагдаагийнхан машины жолоочийг баривчилжээ.
"Энэхүү хэрэг 14.00 цагийн орчимд Бөрн уулварт" болсон талаар Цагдаагийн дарга Кристин Никсон хэвлэлийнхэнд мэдээлэв.
Хэргийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Бэртсэн иргэдийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд “Зарим хүний биеийн байдал тааруухан байна” хэмээн түргэн тусламжийн мэргэжилтэн мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ