Амиа хорлохыг завдагчид эрүүгийн хэрэг үүсгэв

img

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр сонссон даруйдаа амиа хорлохыг завдсан олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, “Шүүх хурал бол даргалагч шүүгчийн бүрэн удирдлагаар явагддаг.

 

Шүүх хурлын танхимд болж байгаа бүх хөдөлгөөн шүүхийн протоколд бичигдэж явдаг.  Харин шүүх хуралд оролцож байгаа цагдаагийн алба хаагч нь уг танхимд нийтийн хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үүрэг гүйцэтгэдэг. Тухайн шүүгч нь гэмт хэрэгтнийг гавлах, шүүхийн аюулгүй байдлыг ханга гээгүй бол цагдаа шүүгдэгчийг гавлах, харгалзаж биед нь хүрэх гэх мэт үйлдэл хийж болохгүй.

 

Тухайн шүүх хурлын бичлэгээс үзэхэд шүүгдэгч хоолойгоо зүсэхэд нь цагдаа гараас нь татаж болиулж байгаа дүрс байна. Тухайн цагдаа өөрийнхөө хийх үүргийг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа шүүх хурал эхлэхээс өмнө танхимд орох шүүгдэгчийн биед үзлэг хийх ёстой.

 

Үзлэгээ хийж журмын дагуу ажилласан. Одоогийн байдлаар шүүгдэгч хумсаараа өөрийгөө гэмтээсэн гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Б нь өмнө нь хоёр удаа ял шийтгэгдэж. Өршөөлийн хуулиар суллагдаад давтан гэмт хэрэг үйлдээд ял авахдаа дээрх үйлдлийг хийсэн. Шүүхийн танхимд амиа хорлохыг завдсан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл буюу шүүх танхимд танхайрсан гэх үндэслэлээр дахин хэрэг үүсгэж Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
tanhairsaaa tenegtdeg baina a
2017-01-21
Зочин:
tanhairsaaa tenegtdeg baina a
2017-01-21
zochin:
Мөнгөтэй болох арга httpCash4Visits.comref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-20