Автын ослоор гурван хүн нас баржээ

Булган аймгийн Рашаант сумын нутагт зам тээврийн осол гарч гурван хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал тус сумын “Тээг толгой” гэх газрын асфальтан замд амины T.Estima маркийн автомашины жолооч Б нь “Daewoo Ultranovus” маркийн М жолоочтой автомашин, амины Lexus 570 маркийн С жолоочтой автомашинуудтай мөргөлджээ. Улмаар жолооч Б нарын 3 хүний амь нас хохирсон байна.
Орон нутгийн замд халтиргаа, гулгаа үүссэн байгаа тул болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас санууллаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ